Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо.
Соёолонгийн уралдаанд “Шанхын унаган буян” галд уясан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын дайчин халзан соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт “Бага уулын унага” галд зочлов. Тус галд уясан Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уяачид болон цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж мэндчиллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!