Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Д.Г нь нийтийн албан тушаалтан буюу Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар “Дэлхийн шилдэг их сургуулийг бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй суралцагч нарт 421,530 ам.доллар (1,433,986,045 төгрөг), 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 447,991,689.25 төгрөгийг тус тус шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон,
Мөн 2022 оны А/28, А/52 дугаартай “Урамшуулал олгох тухай” (40 хувь) тушаалаар нийт 796,656 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг өөртөө олгохоор шийдвэрлэж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!