Орон сууцанд оруулах нэрийдлээр иргэдийг залилсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, С.Х нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 7 иргэнийг “Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна”, “Хямд үнэтэй орон сууцанд оруулна”, “Бүртгэлийн төлбөр төлбөл түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэх зэргээр хуурч, бусдад хохирол учруулж залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Залилах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
“Түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулна“ гэж 7 иргэнийг залилсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.