Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: “Зэрлэг байгалийн зурагчин 2019”-ийн шилдэг бүтээлүүд

Ангилал
Фото сурвалжилга
Огноо
Унших
11 минут 21 секунд

Байгалийн зурагчдын шилдэг бүтээлийг шалгаруулдаг хамгийн том тэмцээнүүдийн нэг “The Wildlife Photographer of the Year” анх 1965 онд зохион байгуулагдаж байсан билээ. Энэ жил тус тэмцээнд 100 гаруй орны зурагчин 48 мянган бүтээлээ ирүүлсэн байна. Энэ жилийн шилдэг 10 бүтээлтэй танилцана уу.

 

1. Эгзэгтэй мөч. Шилдгийн шилдэг бүтээл (хөхтөн амьтад). Зурагчин Ёонкинь Бао. 
Цинхай-Түвдийн өндөрт орших Альпийн нугад, Хятадын байгалийн нөөц Килиан ууланд хавар эрт болж маш хүйтэн байв. Тарвага өлссөн байлаа. Түүний хувьд өвлийн “дээл”-ээ тайлаагүй,  30 орчим хамтрагчийн хамт газрын гүнд зургаан сар орчим хугацааг өнгөрүүлж өвөлжсөн. Тарвага нэг цагийн өмнө үнэгийг олж харсан бөгөөд хамтрагчиддаа газар доор эргэж ирэхийг сэрэмжлүүлсэн дохио өгч байв. Гэхдээ үнэг хариу үйлдэл огт үзүүлээгүй бөгөөд байрнаасаа ч хөдөлсөнгүй. Тиймээс тарвага бэлчээрийн ургамал хайж олохын тулд газрын хөрсийг дахин ухав. Үнэг хөдөлгөөнгүй хэвтсээр. Дараа нь тэр гэнэт дайрахад Бао энэ зургийг дарсан юм.
1. Эгзэгтэй мөч. Шилдгийн шилдэг бүтээл (хөхтөн амьтад). Зурагчин Ёонкинь Бао. Цинхай-Түвдийн өндөрт орших Альпийн нугад, Хятадын байгалийн нөөц Килиан ууланд хавар эрт болж маш хүйтэн байв. Тарвага өлссөн байлаа. Түүний хувьд өвлийн “дээл”-ээ тайлаагүй, 30 орчим хамтрагчийн хамт газрын гүнд зургаан сар орчим хугацааг өнгөрүүлж өвөлжсөн. Тарвага нэг цагийн өмнө үнэгийг олж харсан бөгөөд хамтрагчиддаа газар доор эргэж ирэхийг сэрэмжлүүлсэн дохио өгч байв. Гэхдээ үнэг хариу үйлдэл огт үзүүлээгүй бөгөөд байрнаасаа ч хөдөлсөнгүй. Тиймээс тарвага бэлчээрийн ургамал хайж олохын тулд газрын хөрсийг дахин ухав. Үнэг хөдөлгөөнгүй хэвтсээр. Дараа нь тэр гэнэт дайрахад Бао энэ зургийг дарсан юм.

 

 

2.	Цасны ханд. Шилдэг хар, цагаан зураг. Зурагчин Макс Ваух.
Өвлийн улиралд Америкийн цорын ганц бизон Йеллоустоун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намуухан цасан шуургыг тэсвэрлэж байна. Машинаасаа зураг дарахдаа Ваух зөвхөн толгодын дээрхийг л дүрсэлж чадсан юм. Бизон Йеллоустоны өвлийн хахир хатуу саруудыг цас сийчин өвс олж идэж амь зогооно. Ваух нэвсийх цасны хөдөлгөөнийг сунгаж, бүдгэрүүлэхийн тулд хөшигний хурдаа багасгасан нь гоёмсог бизоныг цасаар зурсан мэт болгожээ.
2. Цасны ханд. Шилдэг хар, цагаан зураг. Зурагчин Макс Ваух. Өвлийн улиралд Америкийн цорын ганц бизон Йеллоустоун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намуухан цасан шуургыг тэсвэрлэж байна. Машинаасаа зураг дарахдаа Ваух зөвхөн толгодын дээрхийг л дүрсэлж чадсан юм. Бизон Йеллоустоны өвлийн хахир хатуу саруудыг цас сийчин өвс олж идэж амь зогооно. Ваух нэвсийх цасны хөдөлгөөнийг сунгаж, бүдгэрүүлэхийн тулд хөшигний хурдаа багасгасан нь гоёмсог бизоныг цасаар зурсан мэт болгожээ.

 

 

3.	Бүргэдийн нутаг. Зан байдлыг харуулсан шилдэг зураг (шувууд). Зурагчин Аудун Рикардсен. 
Норвегийн хойд хэсэгт байдаг гэрийнхээ ойролцоох эрэг дээр Рикардсен алтан бүргэдийн төгс төрхийг бий болгоно гэж найдан модны хуучин мөчрийг сайтар байршуулав. Зурагчин аппаратныхаа хөлөнд хөдөлгөөн мэдрэгч бүхий камераа холбож, мөчирт сайтар бэхэлсэн бөгөөд богино зайнд өөрийгөө нуух байр барьжээ. Зарим үед зурагчин зам дээр өгөөш сэг үлдээдэг байв. Маш аажмаар буюу 3 жилийн хугацаанд алтан бүргэд камерт нь дасаж, доорхи эргийг ажихын тулд өнөөх мөчир дээр тогтмол суудаг боллоо. Рикардсены шаргуу ажил нь савараа сунгасан хүчирхэг бүргэдийн дүрийг бүтээсэн байна.
3. Бүргэдийн нутаг. Зан байдлыг харуулсан шилдэг зураг (шувууд). Зурагчин Аудун Рикардсен. Норвегийн хойд хэсэгт байдаг гэрийнхээ ойролцоох эрэг дээр Рикардсен алтан бүргэдийн төгс төрхийг бий болгоно гэж найдан модны хуучин мөчрийг сайтар байршуулав. Зурагчин аппаратныхаа хөлөнд хөдөлгөөн мэдрэгч бүхий камераа холбож, мөчирт сайтар бэхэлсэн бөгөөд богино зайнд өөрийгөө нуух байр барьжээ. Зарим үед зурагчин зам дээр өгөөш сэг үлдээдэг байв. Маш аажмаар буюу 3 жилийн хугацаанд алтан бүргэд камерт нь дасаж, доорхи эргийг ажихын тулд өнөөх мөчир дээр тогтмол суудаг боллоо. Рикардсены шаргуу ажил нь савараа сунгасан хүчирхэг бүргэдийн дүрийг бүтээсэн байна.

 

 

4.	Хуурмаг төрх. Амьтны шилдэг хөрөг. Зурагчин Рипан Бисвас.  
Энэ амьтан шоргоолж шиг харагдаж байж магадгүй, гэхдээ хөлийг нь тоолж, хоёр талд байрлах нугаларсан соёон дээрх тэмтрүүлүүдийг нь ажиглаарай. Бисвас баруун Бенгал дахь Энэтхэгийн байгалийн нөөц Bукса Тайгерын ширэнгэн ойд улаан нэхмэл шоргоолжны үүрний зургийг дарахаар явж байхдаа энэ хачин шоргоолжийг олж илрүүлжээ. Сайтар ажиглах үедээ Бисвас тэр ердөө л 5 мм урттай жижигхэн наймаалжин аалз болохыг мэдэв. Олон төрлийн аалз гадаад төрх байдал, зан авираараа шоргоолжийг дуурайдаг. Ингэснээр шоргоолж идэхийг хүссэн аалзанд шоргоолжны үүрлүү нэвтрэх эсвэл тэдний хоол болохоос зайлсхийх боломжтой. Энэ өвөрмөц аалз ан хийж байгаа нь олйгомжтой. Түүнд линз маш ойрхон байсан тул жижигхэн аалз тусгалаа олж харсан бололтой хөлнүүдээ өргөж анхааруулга өгөв.
4. Хуурмаг төрх. Амьтны шилдэг хөрөг. Зурагчин Рипан Бисвас. Энэ амьтан шоргоолж шиг харагдаж байж магадгүй, гэхдээ хөлийг нь тоолж, хоёр талд байрлах нугаларсан соёон дээрх тэмтрүүлүүдийг нь ажиглаарай. Бисвас баруун Бенгал дахь Энэтхэгийн байгалийн нөөц Bукса Тайгерын ширэнгэн ойд улаан нэхмэл шоргоолжны үүрний зургийг дарахаар явж байхдаа энэ хачин шоргоолжийг олж илрүүлжээ. Сайтар ажиглах үедээ Бисвас тэр ердөө л 5 мм урттай жижигхэн наймаалжин аалз болохыг мэдэв. Олон төрлийн аалз гадаад төрх байдал, зан авираараа шоргоолжийг дуурайдаг. Ингэснээр шоргоолж идэхийг хүссэн аалзанд шоргоолжны үүрлүү нэвтрэх эсвэл тэдний хоол болохоос зайлсхийх боломжтой. Энэ өвөрмөц аалз ан хийж байгаа нь олйгомжтой. Түүнд линз маш ойрхон байсан тул жижигхэн аалз тусгалаа олж харсан бололтой хөлнүүдээ өргөж анхааруулга өгөв.

 

 

5.	Бөөгнөрөл. Шилдэг портфель бүтээл. Зурагчин Стефан Кристман.
Экстремийн мөсөн эргийн эсрэг талд орших Антарктидын Атка булангийн далайн мөсөн эрэг дээр 5000 гаруй оцон шувуу салхи болон өвлийн хүйтнээс нуугдан зогсоно. Энэ өдөр намуухан байсан ч Кристман линзээ тохируулахаар бээлийгээ тайлтал “хүйтэн хурууны үзүүрт зүү хатгах шиг” мэдрэгджээ. Эр оцон шувуу бүр үнэ цэнэтэй ачаа болох өндгөө хөл дээрээ тээнгээ дэлхийн хамгийн хатуу өвлийг (-40 хэмээс доош) хүчтэй цасан шуурга, салхитай нүүр тулж өнгөрүүлнэ. Эм оцон шувууд өндгөө ханьдаа үлдээгээд гурван сар хүртэлх нөөцөө бэлтгэхээр тэнгис рүү хоолонд гарна.
5. Бөөгнөрөл. Шилдэг портфель бүтээл. Зурагчин Стефан Кристман. Экстремийн мөсөн эргийн эсрэг талд орших Антарктидын Атка булангийн далайн мөсөн эрэг дээр 5000 гаруй оцон шувуу салхи болон өвлийн хүйтнээс нуугдан зогсоно. Энэ өдөр намуухан байсан ч Кристман линзээ тохируулахаар бээлийгээ тайлтал “хүйтэн хурууны үзүүрт зүү хатгах шиг” мэдрэгджээ. Эр оцон шувуу бүр үнэ цэнэтэй ачаа болох өндгөө хөл дээрээ тээнгээ дэлхийн хамгийн хатуу өвлийг (-40 хэмээс доош) хүчтэй цасан шуурга, салхитай нүүр тулж өнгөрүүлнэ. Эм оцон шувууд өндгөө ханьдаа үлдээгээд гурван сар хүртэлх нөөцөө бэлтгэхээр тэнгис рүү хоолонд гарна.

 

 

6.	Хөлдсөн мөч. Өсөн сайжирч буй одын шилдэг бүтээл. Зурагчин Жереми Уиллетт. 
Хоёр эр далл хонь цасан нуранги дээрх ширүүн мөргөлдөөний эцэст бие биеэ түлхэн зогсоно. Уиллетт олон жилийн турш цасан цагаан дэвсгэр дээр Хойд Америкийн уулын хонийг буулгах гэж мөрөөдөж иржээ. Ачааны машин хөлсөлж Юкон руу аялахдаа тэрээр далл хонийг дагаж сар гаруй хугацаанд дагасны эцэст насанд хүрсэн эр хониудын эвцэлдэх эрхийн төлөөх тэмцэлтэй таарчээ. Налуу эгц дээр хоёр хуц ширүүн мөргөлдөхийг оролдсон боловч хүчтэй салхи, хүчтэй цасан шуурга тэднийг эвлэрэхэд хүргэв. Цасанд хэвтэж байхдаа Уиллетт цаг агаарын хүнд хэцүү нөхцөлтэй тэмцэж байв. Зурагчны хуруу нь хөлдөөд зогсохгүй ширүүн салхи камерыг нь хөдөлгөөнгүй барихад саад болж байв. Тэрбээр оюун санаандаа төсөөлж байсан гэрэл зургаа буулгахаар шийдсэн тул хөлөө хөлдсөнийг үл тоосон бөгөөд хожим 6 сар эмчлүүлжээ. Уиллетт ганцхан тод зурагтай үлдсэн нь түүний мөрөөдлийн дүрс, цагаан зотон дээр үслэг арьс нь цаснаас ялимгүй ялгарах уулын хонийг эвэр нь “сийлбэрлэж” өгчээ.
6. Хөлдсөн мөч. Өсөн сайжирч буй одын шилдэг бүтээл. Зурагчин Жереми Уиллетт. Хоёр эр далл хонь цасан нуранги дээрх ширүүн мөргөлдөөний эцэст бие биеэ түлхэн зогсоно. Уиллетт олон жилийн турш цасан цагаан дэвсгэр дээр Хойд Америкийн уулын хонийг буулгах гэж мөрөөдөж иржээ. Ачааны машин хөлсөлж Юкон руу аялахдаа тэрээр далл хонийг дагаж сар гаруй хугацаанд дагасны эцэст насанд хүрсэн эр хониудын эвцэлдэх эрхийн төлөөх тэмцэлтэй таарчээ. Налуу эгц дээр хоёр хуц ширүүн мөргөлдөхийг оролдсон боловч хүчтэй салхи, хүчтэй цасан шуурга тэднийг эвлэрэхэд хүргэв. Цасанд хэвтэж байхдаа Уиллетт цаг агаарын хүнд хэцүү нөхцөлтэй тэмцэж байв. Зурагчны хуруу нь хөлдөөд зогсохгүй ширүүн салхи камерыг нь хөдөлгөөнгүй барихад саад болж байв. Тэрбээр оюун санаандаа төсөөлж байсан гэрэл зургаа буулгахаар шийдсэн тул хөлөө хөлдсөнийг үл тоосон бөгөөд хожим 6 сар эмчлүүлжээ. Уиллетт ганцхан тод зурагтай үлдсэн нь түүний мөрөөдлийн дүрс, цагаан зотон дээр үслэг арьс нь цаснаас ялимгүй ялгарах уулын хонийг эвэр нь “сийлбэрлэж” өгчээ.

 

 

7. Архитектурын арми. Зан байдлыг харуулсан шилдэг зураг (сээр нуруугүй амьтад). Зурагчин Даниэль Кронауер. Орой болоход Кронауер нүүдэлчин армийн шоргоолжны үүр луу явж байхдаа Коста Рикагийн зүүн хойд хэсэгт байрлах Ла Селва биологийн станцын ойролцоох ой руу орж борооны үеэр 400 метр орчим алхав. Харанхуй байсан ч шоргоолжнууд биеэ ашиглан шинэ үүр бүтээгээд, хатан болон авгалдайнуудаа байрлуулахыг хичээж байлаа. Тэд босоо гинжээр (баруун дээд талд) ой мод байгуулж, хөлөөрөө нийлж, авгалдай, хатан хааныг үүрнийхээ хамгийн цаад хэсгээс зөөх болно. Ингэж 17 хоног явсны дараа хоргодох газраа олоход хатан хаан гурван долоо хоногийн дараа дахин өндөглөв. Тэдний түр зуурын үүрний хэлбэр нь хүрээлэн буй орчноос хамаарна. Ихэнх нь конус эсвэл хөшиг хэлбэртэй байдаг ба ургамлаар бүрхэгдсэн байдаг. Гэтэл энэ шөнө л нүүдэлчин арми унасан мөчир, хоёр том навчны эсрэг талд задгай агаарт цугларан 50 см өргөн, "гурван оройтой амьд сүм"-ийг барьсанн юм.

 

 

8.	Тэнцвэртэй тоглолт. Зан байдлыг харуулсан шилдэг зураг (хөхтөн амьтад). Зурагчин Инго Арндт нарын бүтээл. 
Ирвэс гуанакод халдаж эхлэхэд түүний аман дах өвс агаарт нислээ. Арндтын хувьд энэ зураг нь Чили Улсын Патагониа мужийн Торри дель Пейнд хүчтэй салхитай нүүр тулсан 7 сарын эрэлийн үеэрх хамгийн амжилттай зураг нь юм. Том эр гуанако сүргээсээ тасрангуй бэлчихэд зурагчин олзноос зайдууханд ирвэсийг ирэхийг хүлээж байв. Хагас цагийн дараа ирвэс гуанако руу мөлхөв, 10 метрийн зайд ирэхэд олз чихээ сэртэлзүүлээд үсрэв. Ирвэсний сарвуу түүнд хүрэхэд гуанако хажуу тийшээ эргэж, түүний сүүлчийн өвс салхинд хийсч байгаа нь энэ. Дараа нь ирвэс түүний нуруун дээр үсэрч, хүзүүг нь хазах гэж оролдов. Гуанако давхисан ч ирвэсээс салж чадсангүй, харин түүнийг ирвэс зориудаар явуулах гэж байгаа мэт үлдэхэд сая нэг саллаа. Эр гуаноко ирвэсийг шүдийг нь эсвэл ясыг нь хугалах аятай өшиглөснийг санаж байна.
8. Тэнцвэртэй тоглолт. Зан байдлыг харуулсан шилдэг зураг (хөхтөн амьтад). Зурагчин Инго Арндт нарын бүтээл. Ирвэс гуанакод халдаж эхлэхэд түүний аман дах өвс агаарт нислээ. Арндтын хувьд энэ зураг нь Чили Улсын Патагониа мужийн Торри дель Пейнд хүчтэй салхитай нүүр тулсан 7 сарын эрэлийн үеэрх хамгийн амжилттай зураг нь юм. Том эр гуанако сүргээсээ тасрангуй бэлчихэд зурагчин олзноос зайдууханд ирвэсийг ирэхийг хүлээж байв. Хагас цагийн дараа ирвэс гуанако руу мөлхөв, 10 метрийн зайд ирэхэд олз чихээ сэртэлзүүлээд үсрэв. Ирвэсний сарвуу түүнд хүрэхэд гуанако хажуу тийшээ эргэж, түүний сүүлчийн өвс салхинд хийсч байгаа нь энэ. Дараа нь ирвэс түүний нуруун дээр үсэрч, хүзүүг нь хазах гэж оролдов. Гуанако давхисан ч ирвэсээс салж чадсангүй, харин түүнийг ирвэс зориудаар явуулах гэж байгаа мэт үлдэхэд сая нэг саллаа. Эр гуаноко ирвэсийг шүдийг нь эсвэл ясыг нь хугалах аятай өшиглөснийг санаж байна.

 

 

9.	Цөөрмийн ертөнц. Зан байдлыг харуулсан шилдэг зураг (хоёр нутагтан, хэвлээр явагчид). Зурагчин Мануэль Плейнер. 
Хавар бүр арав гаруй жилийн турш Плейнер Италийн Өмнөд Тирол руу нийтлэг мэлхийнүүдийн их нүүдлийг ажиглахаар явдаг байв. Хаврын температурын өсөлт нь мэлхийнүүдийг өвлийг өнгөрөөдөг газраа орхихоос сэргийлдэг (ихэнхдээ чулуун дор эсвэл ойд, эсвэл цөөрмийн ёроолд оршдог). Тэд үржихийн тулд өөрсдөө төрсөн газар болох ус руу шууд орох хэрэгтэй. Мэлхийнүүд эвцэлдэхэд эм нь 2000 ширхэг хүртэл өндөг гаргах бөгөөд тус бүр нь тунгалаг вазелин капсулд ордог. Энэ цөөрөмд Плейнер байгалийн зөөлөн гэрэл, хөлөө сунгасан мэлхий, эвтэйгээр ууссан өнгө, мөрөөдлийн тусгалыг багтаасан зургийг дарах хүртлээ хүлээжээ. Хэдэн өдрийн дараа мэлхийнүүд алга болж, боловсорч гүйцсэн өндөгнүүд гадаргуу дээр гарч ирэв.
9. Цөөрмийн ертөнц. Зан байдлыг харуулсан шилдэг зураг (хоёр нутагтан, хэвлээр явагчид). Зурагчин Мануэль Плейнер. Хавар бүр арав гаруй жилийн турш Плейнер Италийн Өмнөд Тирол руу нийтлэг мэлхийнүүдийн их нүүдлийг ажиглахаар явдаг байв. Хаврын температурын өсөлт нь мэлхийнүүдийг өвлийг өнгөрөөдөг газраа орхихоос сэргийлдэг (ихэнхдээ чулуун дор эсвэл ойд, эсвэл цөөрмийн ёроолд оршдог). Тэд үржихийн тулд өөрсдөө төрсөн газар болох ус руу шууд орох хэрэгтэй. Мэлхийнүүд эвцэлдэхэд эм нь 2000 ширхэг хүртэл өндөг гаргах бөгөөд тус бүр нь тунгалаг вазелин капсулд ордог. Энэ цөөрөмд Плейнер байгалийн зөөлөн гэрэл, хөлөө сунгасан мэлхий, эвтэйгээр ууссан өнгө, мөрөөдлийн тусгалыг багтаасан зургийг дарах хүртлээ хүлээжээ. Хэдэн өдрийн дараа мэлхийнүүд алга болж, боловсорч гүйцсэн өндөгнүүд гадаргуу дээр гарч ирэв.

 

 

10.	Шөнийн гялбаан. 11-14 насны ангиллын ялагч, зурагчин Круз Эрдманн. 
Круз Индонезийн Хойд Сулавеси хотын ойролцоо орших Лембекхэ хоолойд шөнийн шумбалтын зохион байгуулалттай багт шумбажээ. Шаламгай сэлэгчийн хувьд тэрээр бүхнийг түрүүлж хийсэн бөгөөд шумбагч багийн зохицуулагч түүнээс усанд удаан сэлэгчдэд зураг авах боломж олгохыг хүсэв. Тиймээс тэр уснаас ердөө гурван метрийн гүнд очиж, тэнд  дэвээ хадны хоёр тос сэрвээттэй таарсан юм. Тэд “дурлаж”, янз бүрийн сүүдэр, өнгөт шугам, толбо, судлуудын гэрэлтсэн, хурдан өөрчлөгдөх холбоосыг үүсгэж байв. Нэг нь тэр даруй алга болсон, харин нөгөө нь,  магадгүй эрэгтэй нь Крузэд усан доорх гялбаат шоуныхаа нэг агшныг дарах хангалттай урт хугацааг өгчээ.
10. Шөнийн гялбаан. 11-14 насны ангиллын ялагч, зурагчин Круз Эрдманн. Круз Индонезийн Хойд Сулавеси хотын ойролцоо орших Лембекхэ хоолойд шөнийн шумбалтын зохион байгуулалттай багт шумбажээ. Шаламгай сэлэгчийн хувьд тэрээр бүхнийг түрүүлж хийсэн бөгөөд шумбагч багийн зохицуулагч түүнээс усанд удаан сэлэгчдэд зураг авах боломж олгохыг хүсэв. Тиймээс тэр уснаас ердөө гурван метрийн гүнд очиж, тэнд дэвээ хадны хоёр тос сэрвээттэй таарсан юм. Тэд “дурлаж”, янз бүрийн сүүдэр, өнгөт шугам, толбо, судлуудын гэрэлтсэн, хурдан өөрчлөгдөх холбоосыг үүсгэж байв. Нэг нь тэр даруй алга болсон, харин нөгөө нь, магадгүй эрэгтэй нь Крузэд усан доорх гялбаат шоуныхаа нэг агшныг дарах хангалттай урт хугацааг өгчээ.

 

Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.