Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Ангилал
Улс төр Фото сурвалжилга
Огноо
Унших
0 минут 58 секунд

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.

Төрийн тугийг цэнгүүлэхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдана
Ардчилсан намын ҮБХ өнөөдөр хуралдана
 
Э.Бат-Үүл: Ардчилсан хувьсгалын анхдагч нарт ямагт хүндэтгэн мэхийдэг Хүүкдээ баярлалаа
Э.Бат-Үүл: Ардчилсан хувьсгалын анхдагч нарт ямагт хүндэтгэн мэхийдэг Хүүкдээ баярлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.