АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 22 секунд

Улаанбаатар гэлтгүй Монгол орны өнцөг булан бүрд амьд хөгжмийн тоглолт, наадам, фестивалиуд болдог болжээ. Зуны дэлгэр цагт аялангаа үзэсгэлэнт байгальд амьд хөгжим сонсож, шоу, фестиваль үзээд сууна гэдэг ядаргаа, стрессээ тайлах шилдэг арга болох биз ээ.

Хэрвээ та энэ зун Монгол орноороо аялахаар төлөвлөсөн бол орон нутагт болох томоохон шоу, фестивалиудын талаарх мэдээллийг хүргэж байна.

1. АРА фестиваль

Аялал жуулчлал, энтертайнмэнтийн хамгийн олон тоглолт хийж, аялагчдыг тухлан саатах олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах АРА фестивалийг нэн тэргүүнд онцолж байна. Архангай аймагт сүндэрлэсэн ARA complex-ийг түшиглэн 4 дэх жилдээ зохион байгуулах болсон тус фестиваль 2026.07.01-2026.08.01 хүртэл үргэлжилнэ. Эдний хамт олон Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог”, Thunder, DJ AYA зэрэг шилдэг артистуудын 15 тоглолт болон дөрвөн дугуйт мото түрээс, “Quiz Night with Miko”, “Content Creators’ Day” зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд хийхээр төлөвлөжээ. Мөн “Physical Asia” тэмцээний оролцогч Эдди, Э.Лхагва-Очир нар АРА фестивальд зунших юм байна. Хамгийн том хөтөлбөртэй, хамгийн урт үргэлжлэх фестивалийн уриа нь – Аз жаргалтай 7-р сар аж.

Үнийн хувьд, Тоглолтын тасалбарууд:

Энгийн- 60,000₮

VIP- 80,000₮

VVIP-120,000₮

Тасалбар https://ticket.mn/-ээр худалдаалагдаж байна.

2. Хөх баавгай фестиваль

Монгол Улсын ардын жүжигчин Самандын Жавхлан оролцох энэ фестиваль шинэлэг, бас орон нутагт зохион байгуулагдаж байгааг харгалзан жагсаалтын хоёрдугаарт санал болгож байна. Тус фестиваль 07.14-16 хүртэл буюу гурван өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

Тасалбарын үнийн хувьд энгийн тасалбар - 77,000₮

3 тоглолтын багц тасалбар - 200,000₮ /

Тасалбар https://ticket.mn/-ээр худалдаалагдаж байна.

3. Chinggis Music Festival 2026

Хэнтий аймгийн Чингис хотноо 2026 оны 06.27-28-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно. Зүүн бүсийн хамгийн том хөгжмийн фестиваль энэ жил "Зүүн рүү аялъя" уриан дор хоёрдахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа нь энэ юм.
Оролцогчдын тухайд, өнгөрсөн жил төв цэнгэлдэх дүүргэсэн уран бүтээлчид болон орчин үеийн шилдэг артистууд байх болно гэдгийг зохион байгуулагчид мэдэгдээд байгаа юм.

Тасалбарын үнийн хувьд 55,000 төгрөг байх бөгөөд https://www.portal.mn/ дээр Early bird тасалбар 44,000 төгрөгөөр зарагдаж байна.

4. Hoimor Green Festival

Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” гурван өдөр дөрвөн байршилд анх удаа болно.

Тус фестиваль 07.16-18-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг суманд зохион байгуулагдах юм.

Solo ticket 89’000 ₮

Хосын тасалбар 166’000 ₮

3 найзын тасалбар 249’000 ₮ үнэтэйгээр https://www.portal.mn/-д худалдаалагдаж байна.

О.Номинчимэг: Үе үеийн Засгийн газар тамхины татвараа нэмж чадаагүй
О.Номинчимэг: Үе үеийн Засгийн газар тамхины татвараа нэмж чадаагүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!