Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Назарбаев зээ хүүгийнхээ үхлийн талаар анх удаа ярьжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев зээ хүү Айсултаныхаа үхлийн талаар анх удаа ам нээсэн байна. Тэрбээр энэ тухай "Штрихи к портрету" баримтат кинонд хэлжээ.

"Би зээ хүүгээ ийм эрт биднийг орхиод яваад өгсөнд маш их харамсаж явдаг. Би түүнийг болдогсон бол хаашаа ч явуулахгүй байх байсан. Гэхдээ түүнийг тогтоон барих боломжгүй байлаа. Тэр аль хэдийнэ "энэ зүйл" /мансууруулах бодис/-ийн боол болсон байсан. Тэр биеэ татаж чадахгүйд хүрсэн. Бид түүнийг Москва, Лондонд эмчлүүлсэн. Гэвч тэр буцаад “түүний" эрхшээлд орсон" хэмээв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултан Лондонд таалал төгссөн талаар мэдээлж байв. Айсултаны хувьд өмнө нь Их Британиас улс төрийн орогнол хүсч байв.

ЭМЯ: Шинээр 13 хүнээс халдвар илэрлээ
ЭМЯ: Шинээр 13 хүнээс халдвар илэрлээ
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.