Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Шинээр 13 хүнээс халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

Өчигдөр улсын хэмжээнд 14, 216 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь өмнө батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн ойрын хавьтлууд байна.

Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. 

  • "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм. 
  • "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.
  • "Мөнххада" компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,442 боллоо. Үүнээс 396 хүн эдгэрээд байгаа бол 535 хүн эмчлэгдэж байгаа юм. Эмчилгээнд байгаа хүмүүсийн 260 нь ХӨСҮТ-д, 200 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаа бол хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7, Яармагийн 300 ортой эмнэлэгт 68 хүн байна. “ хэмээв.

ЭМЯ: Улаанбаатарт 13 хүнээс коронавирусний халдвар илэрлээ
ЭМЯ: Улаанбаатарт 13 хүнээс коронавирусний халдвар илэрлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд