Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх иргэдийг вакцины бүртгэлтэй болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд коронавирусний вакцин хийхдээ бүх ард иргэдээ вакцины бүртгэлтэй болгоход онцгой анхаарч байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

Монгол улсын эмийн бүртгэлд “Файзер”, "Астра Зенека”, “Модерн” үйлдвэрийн вакциныг бүртгэж авснаар иргэдээ вакцинжуулах, дархлаажуулах ажил нэг шатаар урагшилж, вакцин орж ирэх бүх бэлэн байдлыг хангасан байна.  Вакциныг энэ оны эхний улиралд багтаан оруулж ирэхэд эмч эмнэлгийн ажилчдаас эхлээд, халдварт өртөх эрсдэл бүхий бүлэг, архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүсийг хамруулах төлөвлөгөөг ч баталжээ.

Эрүүл мэндийн сайд цааш нь хэлэхдээ, “Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаа учир ард иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих шаардлагыг нэг нэгэндээ шаардлага тавьснаар Монгол Улсад бүх төрлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломж бий” гээд ухамсар, хариуцлагаар халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг хүслээ.

Аварга багш, арслан шавь хоёр тэсгэл алдан хориог давлаа
Аварга багш, арслан шавь хоёр тэсгэл алдан хориог давлаа
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.