Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аварга багш, арслан шавь хоёр тэсгэл алдан хориог давлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Урт хугацааны буюу 60 гаруй хоногийн хөл хорио олон хүний тэсвэрийг алдагдуулж байна. Зарим иргэд хөл хорионы үеийн инээдтэй бичлэгээ постолж байгаа бол зарим нь зургуудаа тавьж олон түмний нүдийг хужирлаж байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Тэрээр байсхийгээд л “өглөөний мэнд” гэсэн жиргээ хийдэг зуршилтай болсон. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “босоод босоод” гэдэг жиргээний зуршлаасаа салаад нам гүмхэн болсон. Мөн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай байсхийгээд л архи, вино, гар айраг ууж байгаагаа лайвдан “цахим архичин” хэмээх алдарыг хүртээд байна.

Саяхан дархан аварга Б.Бат-Эрдэнийн хөл хорионы үеийн үүрээр цан хүүрэг цохиулсан зураг олны анхаарлыг татав. Зарим нь “Хэнтийн Өмнөдэлгэр сумынхан явуулын хүний приус машиныг юу ч үгүй дээрэмдсэн. Түүнийг нь сонссон аварга өөрийгөө гэсгээж байгаа хэрэг”, “төрийн хэд маань гэцүүдэж байгаан байна даа. Ток хэмнэлт үү”, “Жин тээж байгаам уу”, “Аварга хотоор битгий сэлгүүцээд бай л даа” гэсэн сэтгэгдэл бичсэн байлаа. Тэгвэл саяхан түүний шавь Улсын арслан Х.Мөнхбаатар үс, сахалаа ургуулан өөрийн цолны “арслан”-гийн дүрд хувирсанаа харуулав. Түүнийг фэнүүд нь жинхэнээсээ арслан болжээ хэмээн “магтацгаажээ”. Манай олны танил эрхэмүүд иймэрхүү байдлаар хөл хорионы урт хугацааг тэсгэл алдан давлаа. Үүнээс урт хугацаа байсан бол олон түмэн илүү олон зураг, бичлэгүүд үзэх байлаа даа.

 

Д.Нарангэрэл: Албан байгууллагууд ажилчдынхаа 30 хувийг л ажиллуулна
Д.Нарангэрэл: Албан байгууллагууд ажилчдынхаа 30 хувийг л ажиллуулна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.