Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: “Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой хэсгээс буулгах“ Х.Тэмүүжин нарын хуулийн төслийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын чуулган өнөөдөр /2026.06.02/ 14:00 цагаас хуралдана. Хуралдаанаар:

·“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүн 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ асуудлуудыг хэлэлцэнэ.

Улиран томилогдох эрх нь нээгдсэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх дууслаа
Улиран томилогдох эрх нь нээгдсэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх дууслаа
 
МАРГААШ: Өдөртөө 21 хэм дулаан, бороо орно
МАРГААШ: Өдөртөө 21 хэм дулаан, бороо орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.