Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өнөөдөр дуусаж байна. Тодруулбал, тэрбээр 2020 оны зургаадугаар сарын 2-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар томилогдож байв. Ийнхүү хуульд заасан бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй юм.
Үүнтэй холбоотойгоор түүнийг улираан томилох эсэх асуудал ойрын өдрүүдэд яригдаж эхлээд байна. Учир нь өнгөрсөн лхагва гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон юм. Ингэснээр Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр улираан томилох боломж нээгдээд буй.
Одоо Дээд шүүхээс дараагийн Ерөнхий шүүгчийн нэрийг тодруулан Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд Ерөнхийлөгч зөвшөөрч зарлиг буулгасан тохиолдолд томилгоо албажих юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!