"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн тэмцээн дуусаж автозамын хөдөлгөөнийг нээлээ. “Энэ удаагийн олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн. Үүнээс бүтэн марафонд 42 орны 700 гаруй тамирчин оролцов.
Харин хагас марафоны 21 км-т нийт 17 мянган хүн оролцсон байна. Үүнд Монгол Улсын Гавьяат Тамирчин Б.Сэр-Од, холын гүйлтийн ОУХМ Б.Сарангуа, Н.Мөнхбаяр, Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, Японы тамирчин Хигучи Дайсуке, Ишикава Рюга, Английн тамирчин Жаймс Дрэйкфорд, ОХУ-ын тамирчин Вдовина Александра Михайловна, БНХАУ-ын тамирчин Чин Инг Инг, Цуй Вэй Канг зэрэг гүйгчид гүйжээ.
Улаанбаатар марафоны хамгийн олон хүн оролцсон 5 км-ийн гүйлтэд 23 мянган хүн гүйлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!