УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Гишүүдээс гаргасан 203 санал чинь бараг 3 их наяд төгрөг. Төсвийн орон зай ийм бага байхад эдгээр саналууд хэрэгжих боломжгүй. Үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Жилийн төлөвлөгөөгөө мөрөөдлийн лист болгохгүй гээд нэлээн хумьж оруулж ирсэн юм. Гэтэл жилийн төлөвлөгөө маань танихын аргагүй болчхоор хэрэгжихэд хүнд болно" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!