УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ хэлэлцлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Өрхийн эмч эрэгтэй хүнийг үзлэгт оруулбал эмнэлэг нь илүү санхүүжилт авна. Яг үнэндээ өвчнөө мэдэхгүй явж байгаад нас барах тохиолдол өндөр байна. Эрчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, осол аваар, архины хордлого, хавдар байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!