УИХ-ын Төсвийн байнгын хороо Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.
“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар” ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 15, 16-ны өдөр зохион байгуулж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Жаргалсайханы Золжаргалыг сонгохоор төсөлд тусгажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Д.Цогтбаатар нар үг хэлсний дараа уг Байнгын хорооны тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн байна.
Холбогдох ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ахлах бол ажлын хэсгийн гишүүнээр Н.Алтаншагай, Р.Батболд, Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Б.Заяабал, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, П.Сайнзориг, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар нар ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!