Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: Улаанбаатарт тэг зогсолт хийх боломжгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Цар тахлын халдвар нийслэлд олон газар голомтлон дэгдээд байгаа ч Улаанбаатар хотод тэг зогсолт хийх боломжгүйг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлээд, олон нийтийн сүлжээнд гарсан ташаа мэдээллээр сандарч үймэхгүй байхыг зөвлөв.

Тэрбээр, нийслэлийн 410 мянган өрхөд коронавирусний халдварын шинжилгээ авах судалгаа хийж байгааг хэллээ.

Өмнө нь Улаанбаатар хотод цар тахлын халдварын шинжилгээг 40 цэгт 72 700 өрхөд, мөн Баянзүрх дүүргийн 88 мянган өрхөд хийжээ. Улаанбаатар хотын 31, орон нутгийн 6 тусгаарлах байранд 1708 иргэнийг ажиглан тандаж байгаа аж.

Өнгөрсөн 24 цагт 36 иргэн нэмж тусгаарлан, 6 иргэн гэрийн ажиглалтад гаргажээ. Харин 72 цагийн хугацаанд 175 иргэн гэртээ гарснаар нийслэлд 629, орон нутагт 41 нийт 670 иргэн гэрийн ажиглалтад байна. Өнөөдөр зарим буудлаас 33 хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлснийг хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

АНУ-ын Конгресс Жо Байдены ялалтыг баталгаажууллаа
АНУ-ын Конгресс Жо Байдены ялалтыг баталгаажууллаа
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.