Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг томилсон юм.
Тэгвэл энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ Намын даргаас НЗД-ын орлогчоор Г.Жаргалсайханыг ажиллуулах санал ирсэн. Би бас дээрээ даргатай. Бид Иран, Америк шиг байлдаж байгаа биш, хотын иргэдийн төлөө хамтраад ажиллах байлгүй дээ. Санаа зоволтгүй" гэсэн юм.