Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний бөхийн холбоо цол олгох, сэргээшийн асуудлаар өөрчлөлт оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөөдөр (2021.01.07) мэдэгдэл гаргаж, “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа бэлтгэн, өргөн барихад бэлэн болсноо зарлав.

Тус холбооны мэдэгдэлд:

"Бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчдынхоо энэ өдрийн мэндийг эрье. Энэ жил Ардын Хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болохтой холбогдуулан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн зарим заалтуудад (тухайлбал: тус хуулийн …2-р зүйлийн 2.2 ба 2.6-д заасан улс, аймаг, сумын баяр наадмын товын тухай, 6-р зүйл Ерөнхийлөгч цол олгох, 7-р зүйлийн 7.1-7.7-д заасан бөхөд цол олгох, 7.8, 7.9-д заасан бөхийг эрэмбэлэх, мөн 10-р зүйлийн 10.2 ба 14-р зүйлийн 14.3-т заасан сэргээш, сэргээшийн хариуцлага гэх мэт) нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Монголын Үндэсний Бөхийн Холбооноос бэлтгэн өргөн барихад бэлэн болоод байна.
Тус хуулийн төслөө холбооны пэйж хуудсанд удахгүй нээлттэйгээр гаргаж, олон нийтэд хүргэх бөгөөд нэмэлт, өөрчлөлтөд өөрийн санал хүсэлт байвал бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчид та бүхэн 2021 оны нэгдүгээр сарын 18-ны дотор МҮБХ-д ирүүлнэ үү" гэжээ.

 

Фото: АНУ-д болж буй бослогын үеэр таван хүн амиа алджээ
Фото: АНУ-д болж буй бослогын үеэр таван хүн амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.