Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Төлгөн коммунист авлигач коммунистуудаа ялаас чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

"УИХ, Засгийн газраас “Та нар наагуураа энэ нэг балагтай юмыг зохицуулаад өгөөч” гэж захиалсны дараа цэц ийм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ аливаа хүн гэмт хэрэг үйлдэж байсан үеийнхээс нь илүү ял тулгахгүй байх гэдэг зарчим баримталж, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлын дордуулахгүй байх үүднээс хүний эрхийн талдаа зөв шийдвэр гаргасан. Үүнийг дэмжиж байгаа. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтаах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно. Дээрээс нь 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан. Ийм будлиантай зүйл байна. 2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн. Төлгөн коммунист авлигач коммунистуудаа ялаас чөлөөллөө" гэлээ.

Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ
Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.