Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Facebook” компани Д.Трампын нийтэлсэн бичлэгийг устгажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 8 секунд

Вашингтонд эсэргүүцэл болсонтой холбоотойгоор “Facebook” компани Д.Трампын нийтэлсэн бичлэгийг устгасан байна.

“Энэ бол онцгой нөхцөл байдал учир бид ч шаардлагатай онцгой арга хэмжээнүүдийг авч байна. Бид бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж, Д.Трампын бичлэг хүчирхийллийг бууруулахаас илүүтэй нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа учир үүнийг устгасан” хэмээн  “Facebook”-н дэд ерөнхийлөгч Гай Розен мэдэгджээ.

Өмнө нь “Twitter”-н захиргаа мөн ижил шалтгаанаар эсэргүүцлийн талаарх Д.Трампын бичлэг доор лайк дарах, түгээх, хариу тайлбар бичихийг хоригложээ. Үүний дараа бичлэгийг устгасан байна. Мөн Д.Трампын өөр нэг жиргээг устгажээ. Уг жиргээнд Д.Трамп сонгуулийн дүнг батлахад саад болох алхам хийх зүрх зориг нь дутжээ хэмээн АНУ-ын Дэд ерөнхийлөгч М.Пенсийг буруутгасан байна. Сонгуулийн дүнгийн талаар худал мэдэгдэл хийж байна гэж үзсэнтэй холбоотойгоор “YouTube”-ээс мөн бичлэгийг устгажээ.

Конгрессын гишүүд Байденгийн ялалтыг баталгаажуулах хурал үргэлжилж байна
Конгрессын гишүүд Байденгийн ялалтыг баталгаажуулах хурал үргэлжилж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд