Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: “Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” ЗГ-ын тогтоолыг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаярын санаачлан боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,

-“Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар,

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээний явцын талаар,

-Төрийн захиргааны төв байгууллагуудад хийсэн чиг үүргийн шинжилгээний тайлангийн талаар,

-"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар ,

-Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар /”Алт-3 аяныг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах/ зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Ө.Шижир: АН нэг баг болоод ажиллахад 2028 онд эрх баригч болоход тун ойрхон байна
Ө.Шижир: АН нэг баг болоод ажиллахад 2028 онд эрх баригч болоход тун ойрхон байна
 
Б.Энхбаяр: Туулын хурдны замд өнгөрсөн жил 500 тэрбум төгрөг шийдсэн. Энэ онд 800 тэрбум төгрөг төсөвлөснөөс мөнгө гараагүй
Б.Энхбаяр: Туулын хурдны замд өнгөрсөн жил 500 тэрбум төгрөг шийдсэн. Энэ онд 800 тэрбум төгрөг төсөвлөснөөс мөнгө гараагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.