
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо төв зам дагуу "Машин шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр /2026.05.03/ 06:40 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн XZJ5414JQ Автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг унтраасан. Тус аварсан хөрөнгийн үнэлгээг 30 сая гэж үзэж байна.