Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Passport Index” чансааг Япон улс тэргүүлж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

“Henley & Partners” зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компани Олон улсын агаарын тээврийн холбоотой хамтран дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг гаргажээ. Визгүй зорчих тухай хэлэлцээрүүдийн дийлэнх нь цар тахлын улмаас хэрэгжих боломжгүй болоод байгаа учир энэ удаагийн жагсаалт онцгой ач холбогдолгүй юм. 

Шинээр нийтлэгдсэн “Passport Index” чансааг Япон улс тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн оныхтой харьцуулахад жагсаалтын эхний гурван байр өөрчлөгдөөгүй байгаа юм.

 

Тодруулбал, Японы иргэд 191 орноор визгүй зорчих боломжтой байсан бол Сингапурын иргэд 190 орноор жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Цаашлаад 189 орноор визгүй зорчдог БНСУ, Герман жагссан байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд жагсаалтыг тэргүүлэх чиг хандлага Шенгений хэлэлцээрийн давуу талыг ашигладаг байсан Европын орнуудаас Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд руу аажмаар шилжиж байгааг судлаачид цохон тэмдэглэжээ.

Жагсаалтын эхний аравт мөн Шинэ Зеланд, Австрали багтсан байна. Гэсэн ч эдгээр үзүүлэлт нь дийлэнх улс орнуудын хил хаалттай байгаа цар тахлын энэ үед онцын ач холбогдолгүй юм. Ийм нөхцөлд ч хилээ хамгийн түрүүнд нээсэн Азийн орнуудад давуу талтай. Халдварт өвчний дэгдэлтийг зогсоож чадахгүй байгаа АНУ, Их Британийн иргэд визгүй зорчих хэлэлцээрийн ашиг тусыг ойрын хугацаандаа хүртэж чадахгүй болов уу. Жагсаалтад энэ хоёр улс долдугаарт жагсаж, иргэд нь 185 улс орноор визгүй зорчих боломжтой.

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүнээр У.Ганбаяр ажиллахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.