Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Т.Даваадалайн гэрт өчигдөр цагдаагийн байгууллагаас нэгжлэг хйиж, улмаар түүнийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан билээ.
Тэгвэл прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр, Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 17.4.2.1 /албан тушаалын байдлаа ашиглах/, 18.6.1 дэх хэсэгт /мөнгө угаах/ зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулж буй аж.
ХУУЛИЙН ЗААЛТ:
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйл. Хөрөнгө завших
Энэ гэмт хэргийг:
2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;
2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл. Мөнгө угаах
Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!