Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансарт “кино зураг авалт“ хийхээр ажиллаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 40 секунд

Холливудын жүжигчин Том Круз “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр Олон улсын сансрын станц /ОУСС/ руу аялахаар болжээ.

АНУ-ын үндэсний сансар судлалын NASA агентлаг жүжигчин Том Крузтэй хамтран сансарт зургийг нь авсан анхны киног бүтээхээр ажиллаж эхэлснээ өнгөрсөн оны тавдугаар сард мэдэгдсэн юм.

Том Крузийн нислэгийг Техас муж улсын Хьюстон хотод байрладаг “Axiom Space” компани зохион байгуулна. Тус компанийг 2005-2015 онд NASA-гийн сансрын станцын хөтөлбөрийн менежерээр ажиллаж байсан Майкл Суффредини үүсгэн байгуулжээ. Тус компани NASA-г ОУСС-ын хөтөлбөрөөс татгалзаж, үйл ажиллагаагаа Саран дээр төвлөрүүлсний дараа бага тойрог замд сансрын станц барих төлөвлөгөөтэй гэнэ.

“Axiom Space” компани дөрвөн зорчигч бүхий “Crew Dragon” хөлгийг хөөргөх гэрээг “SpaceX” компанитай байгуулжээ. Дөрвөн зорчигчийн дотор Том Круз, кино продюсер Даг Лиман, Израилын сөнөөгч онгоцны нисэгч Эйтан Стибб нар багтсан байна. Тэдэнтэй хамт нислэгийг удирдах NASA-гийн сансрын нисэгч Майкл Лопес-Алегриа ниснэ. AX-1 хэмээн нэрлэсэн даалгаврын үеэр тэд сансарт 10 хоног аялна. Сансрын аяллыг 10 дугаар сард хийхээр төлөвлөжээ. “Axiom Space” компанийнхан дөрвөн хүний ​​бүрэлдэхүүнтэй багийг тойрог замын станц руу хүргэхэд ямар үнэтэй байх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Саудын Араб Катартай залгаа хилээ нээнэ
Саудын Араб Катартай залгаа хилээ нээнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.