Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хурд хэтрүүлсэн А.Отгонбаатарын жолоодох эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торголоо

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар автомашинтай Ховд аймаг руу явахдаа Баянхонгороос Говь-Алтай аймаг орох замд 150 км/цаг хүртэл хурд хэтрүүлсэн нь өөрийнх нь хийсэн бичлэгт үлдсэн байдаг.

Тэгвэл Баянхонгор аймаг дахь Замын цагдаагийн газраас дээрх зөрчлийг нягтлаад, Зөрчлийн тухай хуулийн дагуу А.Отгонбаатарын жолоо барих эрхийг 6 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

А.Отгонбаатар дээрх шийдвэрийн талаар "Баянхонгороос Говь-Алтай хүртэлх зам үнэхээр сайхан байсан учраас сэтгэл хөдлөөд, дуу сонсоод хурд хэтрүүлсэн нь үнэн. Шийдвэрийг хүлээн авч байна" гэв.

“2 удаагийн давтамжтай тог тасарна“
“2 удаагийн давтамжтай тог тасарна“
 
ЕРӨНХИЙ САЙД: Говийн бүсэд том усан сан бий болгох боломжтой Байдрагийн УЦС-ын ажил эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД: Говийн бүсэд том усан сан бий болгох боломжтой Байдрагийн УЦС-ын ажил эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.