
Лос Анжелес Лэйкерс багийн гол оноо авагчид болох Лука Дончич, Остин Рийвс нар улирлын төгсгөлд гэмтсэн. Багийн зүгээс гэмтсэн тоглогчид плэй-офф цувралын эхний тоглолтод оролцох боломжгүй гэж мэдэгджээ. Багийн ахлах дасгалжуулагч Ж.Ж Реддик бэлтгэлийн дараа "Тэд тодорхойгүй хугацаагаар талбайд гарахгүй. Энэ долоо хоногт шинэ мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдэгдсэн байна.
Лука Дончич гуяны арын булчингаа, Остин Рийвс хэвлийн булчингаа гэмтээгээд байгаа. Эдгээр бэртлүүд нь 4-6 долоо хоногийн хугацаанд эдгэрдэг. Лука Дончич эмчилгээ хийлгэхээр Испанийг зорьсон бөгөөд маргааш Лос Анжелес хотод буцаж ирэх төлөвтэй байгаа гэнэ. Түүний бэртлийн талаар баг болон тоглогчийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Лэйкерс эхний шатанд Хьюстон Рокетс багтай учраа таараад байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!