Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жоэл Эмбийд мухар олгойн хагалгаанд оржээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сиксерс багийн тоглогч Жоэл Эмбийдийн бие муудаж, Хьюстон хотод яаралтай мэс засалд оржээ. Сиксерс баг Хьюстон хотод аялан тоглолтоор явж байсан ба шөнө түүний бие тавгүйрхэж багийнхандаа мэдэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлгийн үзлэгээр appendicitis буюу мухар олгойн үрэвсэл гэж оношлогдон шууд хагалгаанд оржээ. Түүний мэс засал амжилттай болсон талаар Сиксерс баг цахим хуудсаараа мэдэгдсэн байна.

Багийн ерөнхий дасгалжуулагчийн хэлснээр Эмбийд өмнөх өдөр бэлтгэлдээ хэвийн оролцсон ба ямар нэгэн асуудал илрээгүй аж. Одоогоор түүний талбайд эргэн ирэх хугацааг албан ёсоор зарлаагүй. Ямартай ч улирлын сүүлийн хоёр тоглолтод оролцохгүй ба плэй-офф шатны эхний цувралд ирэхгүй байх магадлалтай юм. Сиксерс одоогийн байдлаар 43 хожил 37 хожигдолтойгоор бүсийнхээ 8 дугаар байрт жагсаж байна.

ЧУУЛГАН: “УИХ-ын дарга нам бус байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: “УИХ-ын дарга нам бус байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
 
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсголыг Ж.Золжаргал даргална
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсголыг Ж.Золжаргал даргална
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.