“УИХ-ын дарга нам бус байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар нийт зургаан хуулийн төсөл хэлэлцэх аж. Эдгээрээс онцолбол "УИХ-ын дарга нам бус байх" буюу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх гэж байна.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025 оны 11-р сарын 20-нд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн заалтаас танилцуулбал:

“11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын даргыг сонгох

11.1.Олонх Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.

11.2.Улсын Их Хурлын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

11.3.Нэр дэвшигч Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.

11.4.Улсын Их Хурлын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.

11.5.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй" гэжээ.

АЗИЙН АШТ: Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана
АЗИЙН АШТ: Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана
 
UEFA: ПСЖ, Атлетико Мадрид багууд эхний тоглолтод хожил байгууллаа
UEFA: ПСЖ, Атлетико Мадрид багууд эхний тоглолтод хожил байгууллаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!