Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ливанд гашуудлын өдөр зарлалаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

АНУ болон Ираны хооронд гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Израил Ливаны Бейрут болон бусад хотуудыг бөмбөгдсөн. Уг бөмбөгдөлтийн улмаас 254 хүн амиа алдсан. Гэм зэмгүй, зэвсэггүй энгийн иргэдийн эсрэг чиглэсэн халдлагад амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор 4-р сарын 9-ний өдрийг үндэсний хэмжээнд гашуудлын өдөр болгох захирамж гарчээ. Уг шийдвэрийг Ливаны Ерөнхий сайд гаргасан байна.

Үндэсний хэмжээний гашуудлын өдөр төрийн болон олон нийтийн байгууллагууд ажиллахгүй, орон даяар төрийн далбааг буулгахын зэрэгцээ радио, телевизээр дамжуулах хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулжээ.

Мөн Ливаны Ерөнхий сайд ойр дотнын хүмүүсээ алдсан гэр бүл, нийт ард түмэндээ гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст түргэн эдгэрэхийг хүссэн байна

ЧУУЛГАН: ТББХ-ны дэмжсэн Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: ТББХ-ны дэмжсэн Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэнэ
 
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.