Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Билгүүнсайхан, М.Намуун нар өнөөдөр тулалдана

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 46 секунд

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн. Өнөөдөр эмэгтэй -57, -60 кг болон эрэгтэй -55 кг жингийн тулаанууд болно. Эрэгтэйчүүдийн -55 кг-ын жинд өрсөлдөж байгаа Х.Билгүүнсайхан эхний тулаанаа Филиппин улсын тамирчинтай хийнэ. Харин эмэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдөж байгаа М.Намуун Тажикстаны тамирчинтай тулалдана.

Тэмцээний эхний өдөр эмэгтэй -51, -54 кг болон эрэгтэй -70 кг жингийн тамирчид эхний тулаанаа хийсэн. Монгол боксчдын салхийг хагалж ОУХМ О.Бямба-Эрдэнэ өчигдөр Филиппин улсын тамирчинтай тулалдаж ялалт байгуулсан.

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа
 
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.