Шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд орон нутагт ажиллав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 65 тоот тушаалын дагуу 3 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Ч.Баянжаргал, Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, ахлах инженер Б.Ангараг болон “Ай Си Ти Групп” ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр, төслийн менежер У.Хүслэнзаяа нар орон нутагт томилолтоор ажиллав.

Томилолтоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын анхан шатны шүүх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь шүүхүүд, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхэд “Цахим шүүх 2.0” цөм системийн иргэний хэргийн туршин нэвтрүүлэлтэд хяналт тавьж, шүүхүүдийн тодруулга, саналыг хэлэлцэж, алдаа засварын мэдээллийг хүлээн авч, засварлах ажлыг зохион байгууллаа.

Цахимжилтын туршин нэвтрүүлэлтийн явцад шүүх бүр нэг шүүгчид 2-15 хэрэг, нэхэмжлэл хуваарилж, цахимжуулан ажилласан ба уулзалт, хэлэлцүүлгийн үед гарсан алдааг гүйцэтгэгч компанийн төслийн баг залруулан ажилласан байна. Томилолтоор ажилласан баг шүүхүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн үзэхэд шийдэл боловсруулж, хөгжүүлэлтэд тусгах 35, туршин нэвтрүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах 2 санал гарсан.

Харин 1 саналыг ШЕЗ-ийн хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газарт, 5 саналыг ШЕЗ-ийн цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газарт тус тус шилжүүлж, 1 саналыг хэрэг хянан шийдвэрлэх системийн ажлын хэсгээр шийдвэрлүүлэхээр тогтов. Түүнчлэн уулзалтын үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж, санал хүсэлтийг сонсов.

Барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах чиглэлээр үүрэг өгчээ
Барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах чиглэлээр үүрэг өгчээ
 
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгөөд байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгөөд байхад яагаад хэрэгжихгүй байгаа юм
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!