“Апу Скайтел“ болон “Од Групп“ багууд зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанд ялалт байгууллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанууд өнөөдөр боллоо. Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел" баг 18:7 харьцаатайгаар Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багийг буулгаж авлаа. "Апу Скайтел" багийн ахлагч Улсын арслан Б.Орхонбаяр тав давсан бол Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ тойргийн барилдааныг өнжив.

Харин зургаадугаар тойргийн сүүлийн хагаст Улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй "Хүлэгү" баг Улсын аварга О.Хангай тэргүүтэй "Од групп" багтай барилдлаа. Энэхүү барилдаанд "Од групп" 25:0 харьцаатайгаар яллаа. "Хүлэгү" багаас Улсын заан Б.Серик дасгалжуулагчаар ажилласан бол Улсын аварга О.Хангай энэ барилдааныг өнжлөө.

Харин маргааш буюу Ням гарагт долоодугаар тойргийн эхний хагасын барилдаанууд болно. Улсын арслан тэргүүтэй Р.Пүрэвдагва тэргүүтэй "Хатант Интернэшнл" баг Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй "Эв Монгол" багтай, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "MCS Энержи баг", Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багтай барилдахаар болжээ.

“Хасын Хүлэгүүд“ баг гурван жил дараалан финалд шалгарлаа
“Хасын Хүлэгүүд“ баг гурван жил дараалан финалд шалгарлаа
 
Хусит босогчид Израйл руу пуужингийн довтолгоо хийжээ
Хусит босогчид Израйл руу пуужингийн довтолгоо хийжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!