Алтан цомын зургаадугаар тойргийн сүүлийн барилдаан өнөөдөр болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх зургаадугаар тойргийн сүүлийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тойргийн сүүлийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел" баг Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багтай, Улсын заан Д.Анар, Б.Серик тэргүүтэй "Хүлэгү" баг Улсын аварга О.Хангай тэргүүтэй "Од групп" багтай барилдана.

Харин маргааш буюу Ням гарагт долоодугаар тойргийн эхний хагасын барилдаанууд болно. Улсын арслан тэргүүтэй Р.Пүрэвдагва тэргүүтэй "Хатант Интернэшнл" баг Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй "Эв Монгол" багтай, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "MCS Энержи баг", Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай хаан" багтай барилдахаар болжээ.

Нэрт гольфчин Тайгер Вүүдс согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан хэрэгт холбогджээ
Нэрт гольфчин Тайгер Вүүдс согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан хэрэгт холбогджээ
 
ОХУ Иран улсад дроны багц илгээжээ
ОХУ Иран улсад дроны багц илгээжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!