Дэлхийн нэрт гольфчин Тайгер Вүүдс согтуугаар жолоо барьсан байж болзошгүй хэрэгт холбогдон баривчлагджээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр түүний унаж явсан Land Rover маркийн автомашин орон сууцны бүсэд өндөр хурдтай явж байхдаа ачааны машиныг мөргөж, улмаар онхолдсон байна. Ослын дараа Вүүдс автомашины зорчигчийн талаас мөлхөн гарч чадсан бөгөөд гэмтэл аваагүй гэнэ.
Амьсгалын шинжилгээгээр согтууруулах ундааны агууламж илрээгүй ч Вүүдс шээсний шинжилгээ өгөхөөс татгалзсан тул баривчлагдсан байна. Флорида мужийн хуулийн дагуу батлан даалтад гарахаасаа өмнө дор хаяж найман цаг саатуулагдах шаардлагатай гэнэ.
Вүүдс өмнө 2017 онд эмийн буруу хослол хэрэглэсний улмаас жолооны ард унтаж байхад нь цагдаа нар илрүүлж байсан.
Тайгер Вүүдс гольфын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болох Masters, U.S. Open, The Open Championship, PGA Championship тэмцээнүүдээс 15 түрүү, PGA Tour тэмцээнд 82 түрүү хүртэж байсан тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!