BLAST Open Rotterdam 2026 тэмцээний хагас шигшээд шалгарах эрхийн төлөөх тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. "Aurora", "The Mongolz" багийг 2:0, "PARIVISION", "Team Falcons" багийн мөн 2:0 харьцаатайгаар буулган авч хасаг шигшээд шалгарлаа. Ингэснээр хагас шигшээд "Vitality" баг "Aurora"-тай "NAVI", "PARIVISION" багтай тоглох учраа таарлаа. Финалд шалгарах эрхийн төлөөх тоглолт өнөө шөнө болно.
Тэмцээний A, B хэсгийг тэргүүлсэн "Vitality", "NAVI" багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байсан.
Энэ тэмцээнд аваргалсан баг 150 мянган доллар, хоёрт орсон баг 60 мянга, 3-4 дүгээр байр эзэлсэн багууд 40 мянган долларын шагнал авна.