Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн Хүүхдийн тасгийг бүрэн шинэчиллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүрэн шинэчлэн засварлаж үйлчлүүлэгчдийг хүлээн авахад бэлэн боллоо.

Уг тасгийг улаанбурхан, улирлын томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчний дэгдэлт, ачаалалтай холбоотойгоор орны тоог 23 болгон нэмэгдүүлж, бүрэн тохижуулсан ба нийт 320 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.

Ингэснээр халдварт өвчний үед хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан, халдварын хяналт, сэргийлэлтийг бэхжүүлж, хүүхэд, асран хамгаалагчдад аюулгүй, тав тухтай орчинд эмчлүүлэх боломжийг бүрдүүллээ.

ХӨСҮТ-д жилд 15,000 мянга гаруй хүүхэд цочмог халдварт өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлдэг. Үүний 60 хувийг 0-5 насны хүүхэд эзэлдэг байна.

Т.Бархүү: Дурлалт залуу, эерэг дүрийн санал ирдэг байсан нь өөрчлөгдөөд эсрэг талын дүр их ирдэг болсон. Миний настай холбоотой байх
Т.Бархүү: Дурлалт залуу, эерэг дүрийн санал ирдэг байсан нь өөрчлөгдөөд эсрэг талын дүр их ирдэг болсон. Миний настай холбоотой байх
 
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.