“Гавьяат тамирчин Д.Мөнхбаяраас иргэншлээ сэргээх хүсэлт 2013 оноос хойш ирээгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын иргэншлээ сэргээх хүсэлтийг ГИХГ хүлээж аваагүй гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад "Д.Мөнхбаяр гэх хүнээс иргэншлээ сэргээх хүсэлт ирээгүй байна" гэлээ.

Харин албаны эх сурвалжууд гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 2013 онд Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар байхад иргэншлээ сэргээх хүсэлт өгч байсан. Тухайн үедээ Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь иргэн Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан. Тухайн үед тус шалгуур нөхцөл хангагдаагүй байна гэж үзэж албан ёсны хариуг нь өгч байсан тухай мэдээлэв.

Эргэн сануулахад, Гавьяат тамирчин, олимпын наадмын хошой медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр нь 1969 онд Улаанбаатар хотноо төрсөн. Гурван олимпод гар бууны төрөлд оролцож, олимпын хошой медаль хүртсэн. Үүний нэгийг нь Герман улсын нэр дээр хүртсэн байдаг. Хамгийн сүүлд тэрбээр Энэтхэгийн гар бууны багийн гадаад дасгалжуулагчаар ажиллаж 2018 оны Азийн наадмын 18 дахь удаагийн тэмцээнд түүний шавь Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат алтан медаль хүртсэн амжилт гаргаад байна.

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ
 
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!