Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлэг 17.00 цагаас, ТББХ 17.30, УИХ-ын чуулган 18.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарын Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн билээ. Тэгвэл хэлэлцэх дарааллын дагуу Ерөнхий сайдын өргөдлийг УИХ дахь МАН-ын бүлэг 17.00, Төрийн байгуулалтын байнгын хороо 17.30 цагаас, УИХ-ын чуулган 18.00 цагаас тус тус хуралдаж, Ерөнхий сайдын өргөдлийг шийдвэрлэх юм.

Г.Занданшатар нь 2025 оны 6-р сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар сонгогдсоноор 9 сар гаруй хугацаанд ажиллаж буй. Сануулахад, энэ дундуур өнгөрсөн 10-р сард түүнийг УИХ-ын чуулганаар огцруулсан ч ҮХЦ-ийн дүгнэлтээр Г.Занданшатарын кабинет тогтож үлдсэн юм.

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт танилцуулна
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт танилцуулна
 
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд  зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд  зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.