Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчлахаар тус улсыг зорилоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлахаар өнөөдөр /2026.03.22/ тус улсыг зорилоо.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар үдэв.

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын БНХАУ-д хийх айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага болон нам хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

АЖЛАА ХИЙ: 630 хоногт “торойх” ажил хийлгүй, Ардын намын эрх мэдлийн төлөөх “зодооны зэвсэг“ болсон УИХ-д МУУ ДҮН тавья
АЖЛАА ХИЙ: 630 хоногт “торойх” ажил хийлгүй, Ардын намын эрх мэдлийн төлөөх “зодооны зэвсэг“ болсон УИХ-д МУУ ДҮН тавья
 
“Эрдэнэт Марафон-2026” гүйлтийн тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцлоо
“Эрдэнэт Марафон-2026” гүйлтийн тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.