Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Тус шүүхэд яллагдагч Л.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ” авах үндэслэлийг тодорхойлж, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...мөрдөгч, хохирогч, ....хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж зааснаар прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулагдсан баримтын хүрээнд хэлэлцүүлэг явуулж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон бөгөөд эдгээр баримтын хүрээнд яллагдагч Л.Б нь мөрдөгч, хохирогч дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн гэх үндэслэл баримтаар тогтоогоогүй байна гэж үзэж прокуророос Л.Б-г яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!