
"Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь" төслийг “Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам”, “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба”, “Mitigation Action Facility” байгууллагуудын санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна.
2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, төслийн удирдагч Ионас болон холбогдох албан хаагчид дулаалгын ажлын явцтай танилцлаа. Одоогоор 45 блок барилгын дулаалгын ажил эхэлсэн явагдаж байгаа ба энэ онд 100 гаруй блокийг, дараа жил мөн 100 орчим блокийг дулаалахаар төлөвлөсөн.
Дулаалгын ажлын хүрээнд:
- Гадна хана: гал дэмждэггүй эрдэс хөвөн материалаар дулаалж, металл фасад суурилуулна.
- Дээвэр: дулаалга болон ус тусгаарлах материал шинэчилнэ
- Холигч насосын үзэл болон дулааны тоолуур: гадна агаарын температурт уялдуулан дулааныг автоматаар тохируулах холигч насос болон дулааны тоолуур суурилуулна.
Дулаалга хийснээр тухайн барилга дулаан, тав тухтай болохоос гадна үнэ цэн нэмэгдэх, барилгын насжилтыг ойролцоогоор 30 жилээр уртасгадаг гээд олон давуу талтай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!