Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нар Ерөнхийлөгчтэй ЗГ-аас 2 сайдын квот өгөх эсвэл УИХ-ын даргаар хэнийг тавих вэ гэсэн асуудлаар тохиролцохоор уулзаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Яг одоо Ерөнхийлөгчийн өрөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс уулзалт хийж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ уулзалтаар хоёр асуудлыг хэлэлцэж буй аж. Тодруулбал, ЗГ-аас дахин 2 сайдыг явуулж, оронд нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаас 2 хүнийг томилж, Н.Учралыг УИХ-ын дарга хэвээр үлдээх, хэрвээ энэ зүйл тохиролцоонд хүрэхгүй бол Н.Учралыг Ерөнхий сайдаар томилж, түүний оронд УИХ-ын даргаар тавих вэ гэдэг асуудлыг ярьж байгаа юм байна.

Үүний дараа Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргах юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хоёр хуваагдаад буй МАН-ын бүлэг асуудлаа дотооддоо шийдээд урагшаа алхах тал дээр зогсох магадлалтай байна.

Дээрх уулзалт болон Удирдах зөвлөлийн хуралтай холбоотой мэдээллийг та бүхэнд цаг тухайд нь мэдээлэх болно.

Н.Учрал “МАН-ын бүлгийн 67 гишүүнээс нэг нь л хурал удирдах эрхийн эсрэг байвал УИХ-ыг удирдахгүй“ гэжээ
Н.Учрал “МАН-ын бүлгийн 67 гишүүнээс нэг нь л хурал удирдах эрхийн эсрэг байвал УИХ-ыг удирдахгүй“ гэжээ
 
ТАНИЛЦ: Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ
ТАНИЛЦ: Улаанбаатар марафоны гүйлтийн МАРШРУТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.