Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт “Оюу толгой“ ХХК-иас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.21/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав.

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая. м^3 ус ашигласан хэдий ч 252 сая.м^3 буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум₮ төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.

Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

НҮБ-ын Усны конвенц, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тиймээс зөвхөн “Оюу толгой”компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов.

Г.ЗАНДАНШАТАР: “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлж цэгцлэх цаг нь болсон.

“Оюу толгой” ХХК 2020-2025 онд жилд 12.3 сая м.куб- 17.0 сая м.куб ус бохирдуулсан гэж Усны газар үзэж байгаа юм байна.

МУГТ Л.Энхрийлэн Б хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарлаа
МУГТ Л.Энхрийлэн Б хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарлаа
 
Л.Энхрийлэн медалийн төлөө барилдана
Л.Энхрийлэн медалийн төлөө барилдана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!