Киришима Б.Лхагвасүрэн башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангав

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 14 дэх өдрөө болж, Монголын сүмоч Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв. Тэрбээр өнөөдөр Узраины озеки Аонишикийд унасан хэдий ч түүний араас нэхэж байсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унасан бөгөөд Киришима Б.Лхагвасүрэн башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангаж, мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны түрүүгээ гурав болголоо. Мөн Монголын сүмочдын 104 дэх түрүү энэ юм.

МОНГОЛ СҮМОЧДЫН ТҮРҮҮ:

Хакүхо М.Даваажаргал (45)

Асашёорюү Д.Дагвадорж (25)

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)

Харүмафүжи Д.Бямбадорж (9)

Какирюү М.Ананд (6)

Киришима Б.Лхагвасүрэн (3)

Тамаваши Б.Мөнх-Оргил (2)

Хошёорюү С.Бямбасүрэн (2)

Кекүтэнхо Н.Цэвэгням (1)

Ичиножёо А. Ичинноров (1)

Олон улсын Ойн өдрийн хүрээнд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний хурал болж байна
Олон улсын Ойн өдрийн хүрээнд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” үндэсний хурал болж байна
 
МАРГААШ Улаанбаатарт 8 хэм ДУЛААН
МАРГААШ Улаанбаатарт 8 хэм ДУЛААН
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!