Ж.Золжаргал: Туулын хурдны замыг хөдөлгөх асуудал наадмын өмнөх өдөр УИХ-д яаралтайгаар орж ирэхэд би эсрэг саналтайгаа илэрхийлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Сүүлийн өдрүүдэд Туулын хурдны замын төсөв, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар олон нийт байр сууриа илэрхийлж, иргэдийн төлөөлөл тайван жагсаал хийж эхэлсэн.

Тодруулбал, Туул голын бургаснуудыг ихээр авч байгаа нь голын урсац, голдиролд нөлөөлнө гэж үзэж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Туулын хурдны замыг хөдөлгөх асуудал наадмын өмнөх өдөр УИХ-д яаралтайгаар орж ирэх үед би эсрэг саналтайгаа илэрхийлж хаяад гарсан. Эдийн засаг хэцүү байхад мөнгөн дүн нь хэтэрхий том байсан. Сая л олж мэдээд попорлоо гээд байсан, тийм зүйлгүй, угаасаа дэмжээгүй. Наадам, шинэ жил, цагаан сарын өмнөх чуулганд гишүүд ч тэр, олон нийт ч тэр онцгой анхаарах хэрэгтэй юм билээ" гэв.

“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр суллагдана
“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр суллагдана
 
С.Бямбацогт: Б.Энхбаяртай холбоотой асуудал ЗГ-ын хуралдаанд дээр яригдаагүй
С.Бямбацогт: Б.Энхбаяртай холбоотой асуудал ЗГ-ын хуралдаанд дээр яригдаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!