
Өчигдөр "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар дээрэмдүүлсэн гэх П.Хишигбаяр олон нийтэд хандан мэдэгдэл хийсэн. Тэгвэл түүнийг гэрчийн хамгаалалтад авна гэдгээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдээд байна.
П.Хишигбаярын хувьд эл мэдээлэлдээ 2021 онд "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын "Херо энтертайнмент" компанид 1 сая ам.доллароор худалдахаар тохирсон боловч нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд удаа дараа заналхийлэлд өртсөн гэсэн юм.
Мөн тэрбээр "2025 оны 1 сард Л.Оюун-Эрдэнэ, Х.Баатар нар надад хэрэг тохож, 19 хоног цагдан хорьж, "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ичсэн нүүрэндээ намайг цагдан хоригдож байхад 1.5 тэрбум төгрөгийг манай данс руу хийсэн байсан. "Хонгил"-оор бүрэн чирэгдэж үзлээ. Энэ асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна" гэсэн юм.