Цуврал дуусах, үргэлжлэх эсэхийг өнөөдрийн тоглолт шийднэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатанд "Сэлэнгэ Бодонс", "Эс Жи Эйпс" учраа таараад байгаа. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолт өнөөдөр 19:10 цагаас болно. Цувралыг Эйпс 3-2 харьцаатайгаар тэргүүлж байгаа. Эйпс өнөөдрийн тоглолтод хожил байгуулбал анх удаа финалд шалгарна. Харин Бодонс хожигдох эрхгүй талбайд гарна. Бодонс хожвол бид долоо дахь тоглолтыг үзнэ.

Эйпс 2025-2026 оны улирлыг амжилтаараа тэргүүлж эхний шатанд Бродерсыг 4-1 харьцаатайгаар дуусгасан. Өнгөрсөн улиралд Эйпс шигшээ шатанд шалгарч Майнерсыг мулталж хагас шигшээд шалгарч байв. Харин финалд шалгарах өрсөлдөөнд Металл багт 4-3 харьцаатайгаар ялагдаж хүлээж байсан.

3х3 сагсны тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Бодонс тоглолт бүрт сайжирсаар улирлаа амжилттай дуусгаж шигшээд шалгарсан. Шигшээ шатны өмнө тэдэнд хүч нэмэхээр Д.Казинс багийн бүрэлдэхүүнд нэгдээд байгаа. Тэд эхний шатанд Майнерсыг 4-1 харьцаатайгаар буулгаж авсан. Харин өнгөрсөн улиралд нэгдүгээр шатанд Найтсыг буулган авч хагас шигшээд аваргуудтай гал гарсан долоон тоглолтыг үзүүлсэн.

Ө.Сумъяабаатар дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн 42 сургуулийн төгсөх ангийн 3899 сурагчтай цахимаар уулзлаа
Ө.Сумъяабаатар дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн 42 сургуулийн төгсөх ангийн 3899 сурагчтай цахимаар уулзлаа
 
Өсвөр насны хүүхэд холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв
Өсвөр насны хүүхэд холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!