Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бодонс хожил байгуулж цуврал долоо дахь тоглолтод шийдэгдэхээр боллоо

Огноо
Унших
1 минут 15 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн хагас шигшээ шатанд "Сэлэнгэ Бодонс", "Эс Жи Эйпс" учраа таараад байгаа. Хоёр багийн цувралын зургаа дахь тоглолтод Бодонс 91:90 харьцаатайгаар ялалт байгуулж цуврал 3-3 боллоо. Ингэснээр цуврал долоо дахь тоглолтод шийдэгдэхээр болж байна. Цувралын долоо дахь тоглолт энэ сарын 29-нд буюу ням гарагт 16:10 цагаас болно.

Жэй Скрабб 33 оноо, 10 самбар авч дабл дабл гүйцэтгэлээ. Д.Казинс, О.Тулга нар тус бүр 11 оноо авлаа. Тоглолтын төгсгөлд Жэй Скрабб довтолж хоёр оноо авч 91:90 болгосон. Харин сүүлийн довтолгоог Эйпс хийсэн ч амжилттай болгож чадалгүй хожигдол хүлээлээ.

Эйпс 2025-2026 оны улирлыг амжилтаараа тэргүүлж эхний шатанд Бродерсыг 4-1 харьцаатайгаар дуусгасан. 3х3 сагсны тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Бодонс тоглолт бүрт сайжирсаар улирлаа амжилттай дуусгаж шигшээд шалгарсан. Тэд эхний шатанд Майнерсыг 4-1 харьцаатайгаар буулгаж авсан.

ЧУУЛГАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө
ЧУУЛГАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө
 
ШАДАР САЙД: Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэнэ
ШАДАР САЙД: Онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.